Бидний тухай
С.Зоригийн үзэл санааг өвлөж, ардчиллын соёл, иргэний оролцоо, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхээр ажилладаг төрийн бус байгууллага.
С.Зоригийн үзэл санааг үргэлжлүүлсэн хүрээлэн
Зориг Ардчиллын Хүрээлэн нь 2009 онд Монголын ардчиллын хөдөлгөөний тууч зүтгэлтэн С.Зоригийн нэрэмжит төрийн бус байгууллага болон байгуулагдсан. Бид ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, иргэний нийгмийн оролцоог бодитоор нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.
С.Зориг нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол удирдагчдын нэг бөгөөд эрх чөлөө, шударга ёс, хариуцлагатай улс төрийн төлөөх түүний тэмцэл манай үйл ажиллагааны үнэт суурь хэвээр байна. Түүний нэрийг өвлөсөн нь зөвхөн дурсамж биш, харин ардчиллын зарчмыг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх амлалт юм.
Байгуулагдсан цагаасаа хойш бид дотоод, олон улсын түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт, хэлэлцүүлэг, хөтөлбөр, судалгаагаар дамжуулан Монголын ардчиллын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирлээ.
“Ардчилал зөвхөн сонгуулиар хэмжигдэхгүй. Энэ бол иргэн бүрийн өдөр тутмын оролцоо, хариуцлага, сонголт юм.”
Бидний зорилго, алсын хараа, үнэт зүйлс
Эрхэм зорилго
Эрх чөлөөтэй, бие даасан иргэн төвтэй, ардчилал болон эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг, хариуцлагатай, эрүүл, аюулгүй нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах.
Алсын хараа
Ардчиллын соёл нь гүн төлөвшсөн, иргэд нь шийдвэр гаргалтад идэвхтэй оролцдог, засаглал нь ил тод, шударга, хариуцлагатай Монгол Улсыг цогцлоох.
Үнэт зүйлс
- Ардчилал
- Ил тод байдал
- Иргэний оролцоо
- Хүний эрх
- Хариуцлага
Хүрээлэнгийн удирдлага
- 1Удирдлагын гишүүн01
Энхтайван Энхпүрэв
- 2Удирдлагын гишүүн02
Зургаанжин Энхмөнх
- 3Удирдлагын гишүүн03
Саруулсайхан Цэнгүүн
- 4Удирдлагын гишүүн04
Чулуунбилэг Лодойсамбуу
- 5Удирдлагын гишүүн05
Шинэбаярын Бямбасүрэн
- 6Удирдлагын гишүүн06
Норовсамбуу Гансүх
- 7Удирдлагын гишүүн07
Батсуурь Баттөмөр
- 8Удирдлагын гишүүн08
Дамчаа Хишгээ
- 9Удирдлагын гишүүн09
Хуяг Номингэрэл
- 10Удирдлагын гишүүн10
Дэмбэрэл Өлзий-Эрдэнэ
- 11Удирдлагын гишүүн11
Батмөнх Бэлгүтэй
- 12Удирдлагын гишүүн12
Булганбаатар Батзаяа
- 13Удирдлагын гишүүн13
Нэмэхбаяр Амаржин
- 14Удирдлагын гишүүн14
Түмэнцэрэг Цацрал
- 15Удирдлагын гишүүн15
Энхтөгс Сүндарь
- 16Удирдлагын гишүүн16
Баяндүүрэн Энхдөлгөөн
- 17Удирдлагын гишүүн17
Баттулга Төрбат
Зоригтон хөтөлбөр
Зоригтон хөтөлбөр
Ирээдүйн улс төр, нийгмийн манлайлагчдыг ардчиллын үнэт зүйл, ёс зүй, манлайллын ур чадвараар бэлтгэх хөтөлбөр.
Дэлгэрэнгүй- 18–30 насны залуучуудад зориулсан
- Улс төрийн манлайлал, ёс зүйн сургалт
- Бодлогын шинжилгээ, олон нийтийн харилцаа
- Менторшип, нетворкинг боломж
Бидэнтэй нэгдэх
Ардчиллын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Сайн дурын ажилтан, дэмжигч, хамтрагч болоорой.